PDF

Энэ оны хаврын гоёл ямар байх вэ?

Шинэ он гараад 2 сар боллоо. Удахгүй дулаарч бид өвлийн хувцсаа тайлна. Өнгөрсөн оны загвараас шинэ оны загварт шилжих үе гэж хэлж болно. 2011 оны хаврын загвар хэдийнэ гарчээ. Энэ хавар гадуур хувцас бие барьсан байхгүй бөгөөд аль болох чөлөөтэй байх юм байна. Харин олон давхар эсвэл давхар мэт хувцас дахин модонд орж байна. Ингээд танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс хувцас тус бүр дээр тайлбарлая.

Бариу жинс/ леггинс:

2010 онд бариу жинс, бие барьсан өмд гол загвар болж байсан. Энэ байдал энэ онд ч гэсэн үргэлжилнэ. Та өөртөө тохирсон өмд сонгон сул цамц өмсч болох юм. Таны энэ хаврын өөрийгөө илэрхийлж гоо сайхнаараа гайхуулах гол зэвсэг бариу жинс, бие барьсан өмд байх болно гэдгийг загвар зохион бүтээгчид хэлж байна.

Сул цамц, нэхмэл свитер:
Энэ хавар сул, урт цамц модонд орно. Ямар ч өмдөн дээр өмсч болох чөлөөтэй байна. Харин том цамц гэхээр нэвсгэр цамц биш гэдгийг анхаараарай. Кардиган загвартай байвал бүр ч зүгээр.

Урт цув:
Хавар болж дулаараад бид тун удахгүй пальтогоо гаргаж өмсөх гэж байна. Мэдээж та нимгэн хувцсандаа орох бэлтгэлээ сайн хангаж байгаа байх. Энэ хавар пальтоноос илүү цуваар гангарах төлөв байна. Загварын хувьд хэт бариун биш бөгөөд том том товчтой байх ажээ.

Пончо нөмрөг:
Магадгүй та Мексик нөмрөг харж байсан байх. Энэ хаврын загварт тийм нөмрөг орж ирэх нь. Дулаахан орчин үеийн болгож өөрчилсөнийг нь та сонгоорой. Танд өмсөхөд ч амар байх болов уу.  Илүү чөлөөтэй сонгодог харагдах боломжийг пончо нөмрөг танд олгоно.

Бие дагасан материал:
Энэ хавар, зун бие дагаж намирсан материалар хийсэн хувцсыг та сонгоорой. Даашинз, юбка, цамц гээд өмсөхөд бие барихгүй хэрнээ галбир харагдуулах хөнгөн материал модонд орж байна. Мөн цэвэр даавуун материалар хийсэн гадуур цамц 2011 оны хаврын загварт багтаж байна.

Улаан хүрэн өнгө:
Энэ жилийн ерөнхий өнгө улаан хүрэн байна. Хаан хилэн ч гэж нэрлэдэг. Ийм өнгө эсвэл, материалаар хийсэн хувцас загварт түлхүү орж ирж байгаа учир та ч гэсэн үүнээс бүү хоцроорой. Хэрэв даашинз сонгохоор шийдэж байгаа бол ар нуруу нь ил байвал илүү тачаангүй харагдана.

Ангийн үс:
2011 оны хавар, зуны загварт ихээр мэдрэгдсэн зүйл бол ангийн үс. Загвар зохион бүтээгчид цуглуулгадаа ангийн үсээр чимсэн эсвэл ангийн үс оруулсан хувцас олноор оруулжээ. Жинхэнэ эсвэл дууриамал гэдгээсээ үл хамаарч хамгийн гол нь өмссөн хувцсандаа тохируулан үсээ сонгоорой. Хаврын ширүүн цаг агаарт танд хөнгөн дулаан санагдах болно.

Хүзүүтэй хувцаснууд:
Одоогийн байдлаар хүзүүтэй хувцсыг хэн ч харсан гайхалтай дур булаам байхаар хийсэн загвар зохион бүтээгч гараагүй л байна. Энэ хавар хүзүүтэй цамц модонд орно. Тэр дундаа эрүүнээс дөнгөж доогуур загвар давамгайлна гэж загвар судлаачид үзэж байна. Та хүзүүтэй цамцнаас гадна даашинз ч өмсч болно. Гол нь таны галбир, загварт тань тохирч байвал болох нь тэр.

Давхарласан хувцас:
Нэг үе залуучууд давхарласан хувцас их өмсч байсан. Зах болон ханцуйг нь ашиглах гэж эсвэл зүгээр л стийлтэй харагдах гэж. Энэ хандлага 2011 онд загвар болон орж ирж байна. Гэхдээ зөв давхарлах дүрмийг баримтлаж нэвсгэр бус загварлаг харагдаарай. 

Чимэглэл:
Энэ хавар, зун чимэглэл тийм байна гээд заасан зүйл гараагүй. Тиймээс өөрийн галбир, өмссөн хувцсандаа тохируулан сонголтоо хийгээрэй.

Ороолт:
Өвөл дөнгөж дуусч байгаа болхоор ороолтноосоо салах гэж яарч байгаа байх. Гэхдээ та яарсаны хэрэггүй. Учир нь 2011 оны хавар, зуны загварт ороолт багтаж байна. Харин та өнгө алагласан, хөнгөн, хөвсгөр материалтай ороолт сонгоорой. Мөн ороолтоо хавчаар болон зүүлтээр гоёж болно. Ороохдоо хүзүүгээ хэт далд оруулалгүй арьс нь харагдаж байхаар бодож ороогоорой. 

Бээлий:
2011 оны хавар, зуны бээлий загвар гарчээ. Хуруугүй болон торон материал зонхилох бөгөөд богино байх юм байна. Гэхдээ загвар нь энэ гээд улирал андуурч болохгүй шүү. Бээлийгээ гадуур хувцас болон малгай ороолттойгоо тохируулан сонговол зүгээр.  

Өвдөгнөөс дээгүүр түрийтэй гутал:

2010-2011 оны өвлийн гуталны загвар бариу урт түрийтэй байсан. Ийм гутал хөлийг сайхан харагдуулахаас гадна эрчүүдэд ч таалагддаг. Зөв, цэгцтэй хувцаслах дуртай хүмүүст ч мөн адил ийм гутал таалагддаг болов уу? Харин энэ хавар, зуны гутал өвдөгнөөс дээгүүр түрийтэй гутал түрж орж ирэх нь. Та түрийтэй гутал өмсдөггүй бол эсрэгээрээ бүр түрийгүй шагайгаар татсан гутал өмсч болно.

Үргэлжлэлийг сэтгүүлээс унших

Сэтгэгдэл нэмэх


Нууцлалын код Refresh

www.datacom.mn | www.zar.mn | www.web.mn | www.mail.mn | www.blog.mn

 

Сэтгүүл
Сэтгүүл
Сэтгүүл