PDF

Хувьцаа гэж юу вэ?

Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулинд "Хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ” гэсэн байдаг.  Хувьцаанаас 2 төрлийн орлого орж ирдэг.
Үүнд: 
1. Ногдол ашиг
2. Бонд
Ноогдол ашиг гэж тухайн компанийн жил бүрийн ашгийн хувиарлалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Харин бонд нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм.

Үнэт цаасны үнэ ханш
Үнэт цаас нэг бүрийн нэрлэсэн үнийг тухайн үнэт цаасыг гаргаж байгаа хуулийн этгээд өөрөө тогтоодог. Үнэт цаас гаргаад анхлан худалдаж байгааг анхдагч зах зээл гэнэ. Анхдагч зах зээл дээр үнэт цаасны нийлүүлэлт тогтвортой нэг түвшинд байдаг. Анхдагч зах зээл дээр үнэт цаас арилжаалагдаж дуусаад худалдан авагч өөрийн эзэмшсэн үнэт цаасаа эргэн худалдахыг хоёрдогч зах зээл гэдэг.

Арилжаанд оролцохдоо

Биржийн арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс болон байгууллагууд оролцох эрхтэй байдаг. Эдгээрт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк хамаарагдана. Одоогийн байдлаар 25 Брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр брокер, дилерийн компаниас сонгон дансаа нээлгэж захиалга өгч арилжаанд оролцоно. Арилжаа ажлийн өдрүүдэд өглөөний 11 цагаас 12 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Бирж дээр явагддаг.
Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх хоёр төрөл байдаг.
1. Зах зээлийн захиалга
Тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх давуу талтай.
2. Нөхцөлт захиалга
Хувьцааны үнэ таны тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм.

Хувьцаа эзэмшигдийн хурал
Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал болдог. Хувь нийлүүлэлчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах журамтай.
Учир нь хувьцаа нь зөвхөн аз сорьсон наймаа бус хамгийн өндөр ашигтай санхүүгийн хэрэгсэл юм. Олон хүн хөрөнгийн биржид тоглолт хийж мөнгө олдог. Гэхдээ нэрлэсэн үнэ бүхий хувьцааны үнэ тогтох тохиолдол ч бий. Энэ тохиолдолд хувьцааны үнэ дахиж өсөхгүй гэсэн үг юм. Ингэж л та бидний дунд өдөр бүр арилжиж буй хувьцааны бизнес хөгжиж байсан хэрэг. Хөрөнгө оруулалт хийхийн өмнөх судалгаа шинжилгээнээс гадна худалдан авсан хувьцаагаараа хэрхэн хөлжихийг зааж сургаж чаддагт түүний нууц оршиж байв.
Хувьцааны үнийн өөрчлөлт нь тухайн компанийн үйл ажиллагаа, ирээдүй хэр байгаа болон ноогдол ашиг хуваарилж байгаа байдал зэргээс шууд хамаардаг. Хувьцааны зах зээлийн үнэ хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ ямар байгааг илэрхийлдэг тул хувьцаа гаргагч этгээд “хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулах явдал”-ыг үндсэн зорилгоо болгодог юм. Хувьцааны үнэ өсөх тусам компанийн нэр хүнд өсөж, унах тусам нэр хүнд нь унадаг.

Хувьцааны ноогдол ашиг:
Компани нь тухайн жилийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг олгох эсэхийг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Компани тухайн жилд ашиг багатай ажилласан бол ноогдол ашиг тараахгүй байх, мөн ашигтай ажилласан боловч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ноогдол ашиг тараахгүй байхаар хувь нийлүүлэгчдийн хурлаараа шийдэх эрх нээлттэй байдаг байна.
Ногдол ашгийг ҮЦТТТХТ болон харилцагч брокерын компаниар эсвэл өөрийн компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ тарааж болдог.

Нээлттэй хувьцаат компани
Нээлттэй хувьцаат компани нь зөвхөн хэдхэн хүний өмчлөл бус харин олон нийтийн өмчлөлд байдаг компани юм. Энэхүү нээлттэй хувьцаат компанийн ихэнх өмчлөгчид нь техник технологи, уул уурхай, эрчим хүч, эмийн үйлдвэр, банк санхүүгийн байгууллага зэрэг аль нэгэн эдийн засгийн салбарын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн эгэл жирийн хүмүүс байдаг. Нээлттэй хувьцаат компани нь тухайн компанийн хувьцааг худалдан авах санхүүгийн боломжтой бүхий л хүнд нээлттэй байдаг. Энэ онцлог байдал нь зөвхөн нэг гэр бүлийн хүмүүс эсвэл цөөхөн хэдэн гэр бүлийн хүмүүс хувьцааг нь эзэмшиж байдаг хувийн компаниас ялгарах шинж чанар нь болж өгдөг байна.

Хувьцаа эзэмшигчид бол өмчлөгч юм
Компанийн хувьцааг худалдан авснаар худалдан авагч нь тухайн компанид хөрөнгө оруулагч мөн компанийн хөрөнгийн нэгээхэн хэсгийн өмчлөгч нь болдог. Онолын хувьд үзэхэд хувьцаа эзэмшигч нь компанийн тоног төхөөрөмж, гэрээ хэлэлцээрийг эзэмшигч юм. Ерөнхийдөө дундаж хувьцаа эзэмшигчийн өмчлөх хувьцаа нь тун бага байдаг. Жишээ нь 20 сая хувьцаа гаргасан компанийн 100 хувьцааг худалдаж авсан хувьцаа эзэмшигч нь компанийн нийт хувьцааны 0.0005%-ийг эзэмших болно. Компанийн хөрөнгийг эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигч нь компанийн орлогоос хувь хүртэх, санал өгөх эрхтэй.
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч байна гэдэг нь хувьцаа эзэмшигч бүр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэсэн үг биш боловч компанийн жилийн хуралд оролцон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, аудиторуудыг томилох болон компаниас гаргасан аливаа тушаал, шийдвэрийг дэмжих эсвэл эсэргүүцэх саналаа өгөх эрхийг олгодог.

Энгийн болон давуу эрхтэй хувьцаа
Энгийн хувьцаа нь компанийн өмчлөлийн хамгийн энгийн хэлбэр юм. Уг хувьцааг эзэмшигч нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч компанийн эд хөрөнгөд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэл гаргаж болдог.
Давуу эрхтэй хувьцааг эзэмшигч нь бонд эзэмшигч нэхэмжлэл гаргасны дараа компанийн эд хөрөнгө, орлогод нэхэмжлэл гаргаж болдог. Хөрөнгө оруулагч нар нь хувьцаа худалдан авч мөн эргүүлэн худалдаж авсан хувьцаагаа зарж болдог. Уул уурхайн компанийн хувьцааны үнэ өсөх, буурах нь тухайн компанийн үйл ажиллагаа, олон улсын ашигт малтмалын үнэ, валютын ханш болон уурхайн үйл ажиллагаагаа явуулж байгаа орны бизнесийн орчин зэрэг олон зүйлээс шалтгаалж байдаг.

Хувьцаагаар яаж ашиг олдог вэ?
Нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдаж авч байгаа хүн хоёр байдлаар ашиг олж болно.
1. Компани ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигч ноогдол ашиг хэлбэрээр хүртдэг. Компани хэдий хэмжээний ашиг орлого олсон, компанийн захирал хэдий хэмжээний мөнгийг шинээр тоног төхөөрөмж худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа өргөтгөхөд зориулан нөөцөд хадгалахаас шалтгаалан ноогдол ашгийн дүн жил бүр адилгүй байдаг.
2. Компани ашиг олоогүй эсвэл ноогдол ашиг хувиарлах хэмжээний ашиг олоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь тухайн хувьцааны анхлан худалдаж авсан үнэ өссөн тохиолдолд хувьцаагаа заран ашиг олж болох бөгөөд уг олсон ашгаа банканд хадгалуулах зэргээр хадгалах , эсвэл өөр зүйлд хөрөнгө оруулах жишээ нь өөр компанийн хувьцааг худалдан авах зэрэгт зарцуулж болно. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар ирээдүйд ашигтай ажиллан хувьцааны үнэ нь өсөх компанид хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

Хөрөнгийн бирж гэж юу вэ?
Хэрвээ брокерын байгууллагыг супермаркет хэмээн үзвэл хөрөнгийн биржийг том хэмжээний орчин үеийн өндөр технологи бүхий зах зээлийн газар гэж үзэж болно. Том хэмжээний хөрөнгийн бирж АНУ, Канад, Их Британи, Япон болон Хятадад байдаг. Хөрөнгийн бирж хувьцаа эзэмшдэггүй. Хөрөнгийн биржийн гол үйл ажиллагаа бол хувьцаа арилжигч болон худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хангахад оршдог. Нэг өдрийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар олон мянган хувьцаа арилжаалагдаг. Хөрөнгийн бирж нь тухайн хувьцааг худалдан авах захиалгыг зохицуулах, хянах зориулалтаар компьютерийн хэрэглээг өргөн хэрэглэн хувьцааны арилжааны талаар мэдээллийг олон нийтэд гаргаж байдаг.
Өдөр тутам хувьцааны эрэлт хэрэгцээний дагуу хувьцааны үнэ өсөж буурч байдаг.
Тухайн хувьцааны худалдаа, борлуулалтын цаана худалдан авагч, борлуулагч байдаг. Хөрөнгийн биржид бүртгүүлсэн компаниуд биржээс тавьсан тодорхой дүрэм журам, шаардлагыг даган мөрдөх шаардлагатай байдаг. Жишээ нь Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байхын тулд компанийн хувьцааны үнэ 1 ам.доллараас илүү, зах зээлийн капиталжуулалт (хувьцааны тоог үнээр үржүүлэн гаргасан дүн) нь 50 сая ам.доллараас илүү байх ёстой. Нью Йоркийн хөрөнгийн биржээс мөн тухайн компанийн удирдлагын зөвлөлийн ихэнх гишүүд нь компанийн ихэнх хувьцааг эзэмшигчдээс бие даасан байдалтай байхыг шаарддаг.

Таван толгойн ордын  хувьцаа
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 тоот тогтоолын 1-ийн 2.б-д “хувьцааны 10 хувийг 2010 оны 6-р сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах” хэмээн заасан. Тавантолгойн нийт хувьцаанаас Монголын ард түмэн 10 хувь, Үндэсний аж ахуй нэгж 10 хувь, Монголын төр 50 хувь эзэмшиж олон улсын хөрөнгийн бирж дээр 30 хувийг нь байршуулах юм байна. Тавантолгойгоос нэг хүнд оногдох нэгж хувьцаа нь 550 ширхэг бол Үндэсний аж ахуй нэгжид 30 мянга орчим оногдох юм байна. Нийт 15 тэрбум хувьцаа гаргах бөгөөд иргэд хувьцаагаа үнэгүй авах бол аж ахуй нэгжүүд өөрийн нэрлэсэн үнээрээ худалдаж авах юм.
ААН, байгууллага нь өмнө нь “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-д данс нээлгэж байгаагүй бол шинээр данс нээлгэхийн тулд дараахь баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай.
Үүнд:
Аж ахуйн нэгж
-Данс нээлгэх хүсэлт /ҮЦТТТХТ ХХК-д хаягласан албан тоот/
-Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Төвлөрсөн хадгаламжийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон тухай ТУЗ эсхүл ХНХ-ын шийдвэр
-Төвлөрсөн хадгаламжийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах нотариатаар гэрчлэгдсэн гарын үсгийн маягт /ҮЦТТТХТ ХХК-аас баталсан хэвлэмэл маягтын дагуу/
-Данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-ҮЦТТТХТ ХХК-ийн Интернэт дансны үйлчилгээний маягт
Түүнчлэн өөрийн үнэт цаасны дансанд интернет дансны эрх нээлгэх замаар өөрийн дансанд хийгдсэн гүйлгээг интернетээр хянах боломжтой юм байна.

Үргэлжлэлийг сэтгүүлээс унших

Сэтгэгдэл

0 онон 2012-05-25 16:38 #7
хувьцаа болон үүнтэй холбоотой ойлголтуудыг хэнд ч ойлгогдохоор ойлгомжтой тайлбарласан байна баярлалаа
Quote
0 myadgaa 2012-05-21 13:30 #6
mash hereumea medeelel bna tsaashdaa uunees iluu hereumea medeelel tawij baigaaraa amjilt husii ok2.
Quote
0 саруул 2012-05-14 12:08 #5
Энэ хувьцааны талаар нэмэлт мэдээлэл авмаар байнаа. Яаж худалдаж авах уу, хөрөнгө оруулаль хийх үү гээд.
Quote
0 barhas 2011-11-29 19:16 #4
huwitsaanii talaar ajildag neelttei baiguulga bdag uu bdag bol tedntei holboj oggoch
Quote
0 editor www.online.mn 2011-10-17 15:26 #3
Манай сэтгүүлийн уншигч танд баярлалаа. Онлайн.мн сэтгүүлийн №10(017) дугаар тун удахгүй уншигчдад хүрнэ. Та энэ сэтгүүлээс хувьцаа ба түүний бүртгэлийн онцлогийн мэдээлэл аваарай.
Quote
0 золоо 2011-10-12 12:32 #2
хувьцаа ба түүний бүртэглийн онцлогын талаар мэдмээр байна дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч энэ талаар мэдээллийг хаанаас авах вэ хурдан өгвөл зүгээр байна
Quote

Сэтгэгдэл нэмэх


Нууцлалын код Refresh

www.datacom.mn | www.zar.mn | www.web.mn | www.mail.mn | www.blog.mn

 

Сэтгүүл
Сэтгүүл
Сэтгүүл